Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт 25 хоногийн хугацаатай Увс, Завхан аймгийн хилийн цэргийн ... дугаар ангиудад үүрэг гүйцэтгэнэ.
Хилийн үзлэгийн бүлгийг эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын их эмч, хошууч Д.Сэргэлэн ахалж байгаа бөгөөд дотор, мэс засал, мэдрэлийн эмчийн үзлэг хийнэ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Н.Одонгуа хилийн үзлэгийн бүлэгт "Аянд замдаа сааталгүй явж, эх орны дархан хилийн манаанд зогсдог хилчдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө"