Оюутны зээлийн материалыг ирэх сарын 15-н хүртэл авна

Мэдээ, мэдээлэл
August 24, 2022
573

Боловсролын Зээлийн Сан:  "Зээлийн материалыг их, дээд сургуулиуд авч эхэлсэн. Хэр хугацаанд үргэлжлүүлэн авах нь дотоод зохион байгуулалтынх нь асуудал. Бид аравдугаар сарын 1-ний дотор материалуудаа нэгтгэж ирүүлэх чиглэл өгсөн" гэж мэдээллээ. 
Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/

Сэтгэгдэлүүд