Тавантолгой түлш ХХК- ний зүүн үйлдвэрт нэмэлтээр суурилуулах хатаагчуудыг энэ сарын 20 гэхэд угсарч дуусна

Мэдээ, мэдээлэл
September 05, 2022
582
“Тавантолгой түлш” компаний зүүн үйлдвэрт нэмэлтээр суурьлуулах хатаагчуудыг энэ сарын 20 гэхэд угсарч дуусна. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж тус компаниас мэдээллээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 180 мянган тонн байна.
2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгажээ. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.
Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулна.
Сэтгэгдэлүүд