Томуугийн эсрэг вакцинжуулалт 35 хувьтай байна

Мэдээ, мэдээлэл
November 09, 2022
66

    Эрүүл мэндийн сайдын 512 дугаар тоот тушаалын дагуу 21 аймаг, 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн эсрэг дархлаалжуулалтыг зохион байгуулж байна.  
    Улирлын хувьд хамгийн өртөмтгий, өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй бүлэг буюу 5 хүртэлх насны, сургуулийн бага ангийн хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насныхан, архаг суурьтай иргэд, эмч мэргэжилтнүүд, бусад ажил мэргэжлийн шаардлагаар хийгддэг зорилтот бүлгүүдийн хүмүүсийг  жил болгон томуугийн эсрэг вакцинд хамруулдаг. 

    Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрлэгдсэн 4 цэнтэй А хүрээний 2, Б хүрээний 2 вирусийн омгийг агуулсан вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 21 аймаг, бүх дүүрэгт вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн.
Одоогийн байдлаар нийт 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган хүнд буюу зорилтот бүлгийн 35 хувьд хийжээ. 
 5 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтанд хамруулах мэдээллийг сургууль цэцэрлэгээр нь түгээж цэцэрлэгийн насны хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрлийг нь үндэслэн цэцэрлэгт түр цэг байгуулан вакцинжуулж байна. 
Уг вакциныг зорилтот бүлэгт үнэ төлбөргүй хийж байгаа юм. 

 

Сэтгэгдэлүүд