11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

Мэдээ, мэдээлэл
January 10, 2023
554
11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр  хүртэл ширүүснэ.
12-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна. 
Сэтгэгдэлүүд