Цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг нөхөж олгохоор засгийн газар шийдвэрлэлээ.

Мэдээ, мэдээлэл
April 03, 2019
849
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.
Тэрбээр " Цэцэрлэгийн багш нар  дунджаар 40 орчим  цаг илүү ажилладаг. Үүнээс 16 цагийнх нь илүү цагийн мөнгийг тооцож олгож байсныг бүтнээр нь буюу долоо хоногт 40 цаг ажилласан хөлсийг нь олгохоор боллоо. Мөн  өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цаг ажилласан мөнгийг нөхөж олгоно гэлээ.
Түүнчлэн  ЕБС-ийн багш нарт мөн илүү цагийн хөлс тооцогддог. Тодруулбал, мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд, ялангуяа хөдөө орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд багш нар илүү цаг ажилладаг. ЕБС-ийн мэргэжлийн багш жирэмсний амралт авсан тохиолдолд орлож байгаа багшид, ажлын долоо хоногоос нэг сар хугацаагаар чөлөө авсан тохиолдолд орлож байгаа багшид илүү цаг тооцогддог. Тэгэхээр 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг Боловсролын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон байгаа" гэлээ. 
Сэтгэгдэлүүд