Стратегийн команд штабын сургуулилт эхэллээ

Мэдээ, мэдээлэл
June 07, 2023
393
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль нь нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.
Сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 250 гаруй хүн оролцож, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага хийж байна.
Дадлага сургуулийн хүрээнд маргааш 16:00 цагт зарлан мэдээллийн дохио орон даяар дуугарч, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.
Сэтгэгдэлүүд