Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршихаас сэргийлээрэй

Мэдээ, мэдээлэл
June 09, 2023
462

2023 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11,12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд  баруун аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11,12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 13,14-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэлүүд