Одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг хэвээр үлдээснээр 9000 гаруй хариуцлагатай бичил уурхайчдын асуудлыг шийдэх боломжтой

Мэдээ, мэдээлэл
October 25, 2023
9505
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн эхэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн төслийн талаар танилцууллаа. Мөн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгч, бичил уурхайчид оролцож саналаа хэллээ.



 Хэлэлцүүлэгт “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт үндсэн илтгэгчээр оролцож хариуцлагатай бичил уурхай эрхлэхэд тулгарч байгаа асуудал, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр одоо мөрдөгдөж байгаа ашигт малтмалын тухай хуулийн 3.2, 4.1.23 гэсэн заалтыг шинээр өргөн барьсан "Ашигт малтмалын тухай хуулийн төсөл"-д хэвээр үлдээснээр 9000 гаруй хариуцлагатай бичил уурхайчдын асуудлыг шийдээд явах боломжтой гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн мэргэжлийн холбоогоо байгуулж нэгэн дээвэр дор нэгдэж гэрээ байгуулсан нөхөрлөлүүд зохих хуулийн дагуу олборлолт явуулж, ашигласан газартаа нөхөн сэргээлтээ хийж байгаа сайн жишгүүдээ ч танилцууллаа. 

Өвөрхангай аймгийн хариуцлагатай бичил уурхайн нөхөрлөлүүдийн салбарын зохицуулагч Д.Дэлгэрмаа
Өвөрхангай аймагт 40 орчим нөхөрлөл, бичил уурхайн  үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс Хайрхан дулаан суманд үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүд  40 гаруй га газарт олборлолт хийсний дараа тухайн газарт нутагладаг малчид ашиглаж болохоор нөхөн сэргээлт хийжээ.  Нөхөн сэргээлтийн талбайгаа хашаалж ногоон тэжээл тарьж, хажууд нь худаг гаргаж малаа услах онгоц, зөөврийн усаа авч болох орчин нөхцлийг  бүрдүүлжээ
 
 
 
Сэтгэгдэлүүд