Дэлхийн аз жаргалын өдөр

Мэдээ, мэдээлэл
March 20, 2019
1721
Хүн өөрөө аз жаргал гэдэг зүйлийг хүсэл мөрөөдлөө болгон, түүнд тэмүүлдэг амьд биет учир “Аз жаргалын өдөр”-тэй байх учиртай гэж үзэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар энэ өдрийг сонгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж байжээ. Үүний хүрээнд НҮБ-аас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексээр нь жагсаадаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд жагсаалтыг Финланд улс тэргүүлжээ. Өнгөрсөн жил ч тус улс дэлхийн хамгийн аж жаргалтай иргэдтэй улсаар тодорч байсан юм.   

Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог.  Харин эрдэмтдийн тодорхойлсноор аз жаргал бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өдөр бүрийг сайхнаар мэдрэх, ойр орчны хүмүүсээс эерэг энерги авах, ямар ч юманд сэтгэл гаргах гээд маш олон зүйлсийн хослол бөгөөд аз жаргалын 50% нь генээс, 40% нь бидний бодол, үйл хөдлөл болон зан аашаас, 10% нь нөхцөл байдлаас шалтгаалдаг байна.
Сэтгэгдэлүүд