“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна

Мэдээ, мэдээлэл
May 16, 2023
392

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл бизнес маркет” ХХК-ийн “Дөрвөн улирал” хүлэмжийн аж ахуйд өнөөдөр ажиллалаа. 
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 127 тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн дэмжлэг хэлбэрээр олгохоор улсын төсөвт тусгаад байна.
Үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор болсон.
Тухайлбал мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт 132.2 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт 342.6 тэрбум, хүнсний боловсруулах, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг олгоно.
Арилжааны банкууд 2023 он 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 334 зээлдэгчид 26.2 тэрбум төгрөгийн зээл олгож, 500 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна.
Арилжааны банкны шалгуур өндөр байдаг тухай аж ахуй эрхлэгчид ярьдаг. Иймээс тэднийг Зээлийн батлан даалтын санд хамруулахаас гадна тухайн аж ахуйн нэгжийн хурааж авах ургац, агуулахад байгаа бараа бүтээгдэхүүн зэргийг нь барьцаалж зээл олгодог байх боломжийг ч эрэлхийлж байна гэдгийг ХХААХҮЯ-аас энэ үеэр мэдээллэсэн юм. 
 

Сэтгэгдэлүүд