Ирэх сар ихэнх нутгаар цаг агаар олон жилийн дундаж хэмжээнд байна.

Мэдээ, мэдээлэл
June 30, 2023
2754

Баруун аймгуудын нутгаар. 7 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна . Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар, нутгийн хойд хэсгээр бороо орж, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна.  Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуурын бороо орох магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар. 7 дугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар бороо хуртай, агаарын температур сэрүүхэн байх төлөвтэй байна. Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд  хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна  Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөгоь, Дорноговийн нийт нутаг, Дуднговь, Говьсүмбэрийн зарим сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна
Агаарын температурын явцын хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Сэтгэгдэлүүд